Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес (Жей Ло) Пүрэв гаргийн өглөө дэлхийн хамгийн ховор, хамгийн үнэтэй “Hermes Birkin” брэндийн цүнхээр гоёж, олны нүдийг хужирласан байна.

Өдгөө 54 настай дуучин бүсгүй “The View” нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа “ABC студи”-ийн гадна үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилсэн бөгөөд тэрбээр 150 мянган ам.долларын үнэ бүхий, Гималайн матрын арьсан “Birkin” цүнхтэйгээ өнгө хослуулан хувцаслажээ.

Энэхүү цүнх нь Нил мөрний альбинос-матрын арьсаар хийсэн, 100,000-500,000 ам.долларын үнээр зарагдаж буй, зах зээл дээр маш их эрэлттэй байгаа цүнх аж.

Тэрбээр нарны шил, гоёмсог цүнх, тансаг үстэй хүрэм шаргал өнгийн хослол, урдуураа онгойрхой туфльтэйгээ зургаа авахуулжээ. Жей Ло мөн үсээ дээш шууж, давхар мөнгөн гинжээр гоёсон байна.

Түүний гоёмсог цүнх Ким Кардашиан, Кайли Женнер, Виктория Бекхэм нарын хувийн цуглуулгад байдаг аж.

Sotheby’s дуудлага худалдааны ордноос “2022 онд ‘Diamond Himalaya Birkin 30’ цүнх дуудлага худалдаагаар 450,000 гаруй ам.доллароор зарагдаж байсан” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: THE DAILY MAIL
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу