Ерөнхий боловсролын эмэгтэй сурагч нэгэн охиныг зэрлэгээр зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэн авч, шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан тус хэргийг албан ёсоор бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар тус үйл явдал хоёрдугаар сарын 8-нд Баянгол дүүргийн 10-р хороо … хотхонд болсныг тогтоосон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу