Дэлхийн хамгийн том, цагаан алт үйлдвэрлэгч, Өмнөд Африкийн “Anglo American Platinum” (Amplats) компани цагаан алтны бүлгийн металлын үнэ унасантай холбогдуулан 3.7 мянган ажилтнаа цомхотгохоор болжээ. Энэ талаар “Amplats” компанийн гүйцэтгэх захирал Крэйг Миллер мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бидний төлөвлөгөө гэрээний тодорхой нөхцөл, хамрах хүрээг эргэн харах, хугацаа нь дууссаны дараа гэрээг сунгахаас татгалзах, гэрээний заалтын хүрээнд бусад гэрээг цуцлах зэрэгт хүргэж болзошгүй” гэж хэлснийг орон нутгийн мэдээллийн портал News24 иш татжээ. Тус компанийн гүйцэтгэгчдээс 600 орчим ажлын байр цомхотголд өртөх бололтой.

Өнөөдрийн байдлаар “Amplats” компани Өмнөд Африк, Зимбабве дэх гэрээт ажилчдаа оролцуулаад 20 мянга орчим ажилчинтай аж. Цагаан алтны үнэ унасны улмаас компанийн ашиг 2023 онд 71 хувиар буурч, 14 тэрбум R (690 сая евро) болж буурсан байна. “Amplats”-ийн гол хувьцаа эзэмшигч нь уул уурхайн “Anglo American” корпораци юм.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

2 САНАЛ

  1. Normally I don’t learn article on blogs, however I would like to say that this write-up very forced me to take a look at and do it! Your writing style has been amazed me Thanks, very great post

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу