Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22-НООС 26-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд тал хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хоёрдугаар сарын 22, 23-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -25…-30 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -21…-26 граус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу