Хоёрдугаар сарын 21-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ

-Монгол-Японы хоорондох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийн талаар ЖАЙКА, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөс эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. 

09.00 ЦАГТ: 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.  

10.00 ЦАГТ: 

Хаан банкны галерейд: Орчин үеийн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн 2 дугаар сарын 29 хүртэл гарна.

11.00 ЦАГТ: 

“Монгол ньюс” мэдээллийн төвд: Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах “Бид монголчууд” тусламжийн аяныг санаачилсан байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн хурал зарлажээ. Гандантэгчэнлин хийд, Монголын үндэсний бөх, Морин спорт уяачдын, Үндэсний харваачдын холбоо, ОБЕГ, “Малчин” телевиз зэрэг байгууллага хамтран арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлнэ.

БУСАД

-“Аялагч” автоклубынхан малчдад туслах аяны хүрээнд зүүн аймгуудыг зорьж байна. Утас: 8811-0419. 8608-0847.

-Дэлхийн аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчдын өдөр тохиож байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу