Дэлхийд алдартай, олон улсын “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундын хугацаанд уран нугаралтын сунайлтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцож, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх дээд амжилт нь 21 удаа сунайсан байдаг аж. 

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн дөрвөн шоуд оролцож байсан бөгөөд Лондон хотын алдарт “Рояль Алберт Холл” театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-нд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegrнa-In A New Light” шоуд оролцож байгаа юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу