НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр (2024.02.21) боллоо. Энэ удаагийн тохиролд нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42 сая 918 мянга 745 баримтыг оролцуулжээ.

Тохирлоор 3 орон таарсан 30,000-60,000 төгрөгийн азтан 38.918, 4 орон таарсан 40,000-100,000 төгрөгийн азтан 3.958, 5 орон таарсан 60,000-500,000 төгрөгийн азтан 342, 6 орон таарсан 100,000- 5 сая төгрөгийн азтан 38, 7 орон таарсан 500,000- 10 сая төгрөгийн азтан дөрөв,  8 орон таарсан буюу  супер азтан нэг тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.

Тохирлыг аймаг орон нутгийн хэмжээнд авч үзвэл,  Сүхбаатар дүүрэг 12646 азтан, Баянзүрх дүүрэг 5522 азтан, Баянгол дүүрэг 5498 азтан, Сонгинохайрхан дүүрэг 4539, Хан-Уул дүүрэг 4204 азтан , Чингэлтэй дүүрэг 3270, Орхон аймаг 809 азтан тохирол таарсан байна.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хан-Уул дүүрэг +100%, Хөвсгөл аймаг +53%, Төв аймаг +43%, Увс аймаг +43%, Баянхонгор аймаг 41%, Баян-Өлгий 41%, Ховд 39%, Завхан +39% байжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу