БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийх төрийн айлчлалаа өчигдөр эхлүүлж, Москвагийн Внуково олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэрбээр нисэх онгоцны буудалд ирснийхээ дараа хэлсэн үгэндээ “Путин ерөнхийлөгчийн урилгаар миний бие ОХУ-д төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна. Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна. Хятад, Орос хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд. 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа ОХУ-д төрийн айлчлал хийж, Путин ерөнхийлөгчтэй хамт Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлсэн юм. 10 жилийн турш Хятад Орос улсууд эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр хоёр талын харилцааг хөгжүүлэн бэхжүүлж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг тогтоосон юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон улсын хамтын ажиллагаа ойр дотно үр дүнд хүрлээ. Хятад, Оросын харилцааны хөгжлийн ололт амжилт нь хоёр орны ард түмэнд бодит ашиг тусаа хүртээж, дэлхийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан юм.
Хятад, Орос нь дэлхийн том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Дэлхий ертөнц хүчтэй өөрчлөгдөж буй энэ үед Хятад улс ОХУ-тай хамт НҮБ-д түшиглэсэн олон улсын тогтолцоо, олон улсын хууль тогтоомж, түүнд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрэм, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, олон талт үзлийг тууштай баримталж, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны ардчиллыг ахиулж, дэлхийн засаглалыг илүү шударга, үндэслэлтэй замаар хөгжүүлэх болно.
Айлчлалынхаа үеэр Путин ерөнхийлөгчтэй хоёр талын харилцаа, анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцож, шинэ эриний Хятад, Оросын стратегийн зохицуулалт, бодит хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглахыг хүсэж байна. Айлчлал маань үр дүнтэй болж, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэхүү айлчлал нь Ши Жиньпин БНХАУ-ын дарга улиран сонгогдсоны дараах анхны айлчлал юм. Энэ нь Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд Хятад улс ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байгаа аж. Хятад, Оросын харилцаа улам боловсронгуй, тууштай байгаа нь дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалахад ашигтай бөгөөд дэлхий дахинд эерэг хөрөнгө хэмээн шинжээчид үзэж байна.
Төрийн тэргүүн нарын харилцаа нь Хятад, Оросын харилцааны чиглүүр, хэмжүүр юм. Олон жилийн турш, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын төрийн тэргүүнүүд үргэлж нягт харилцаатай байж, тогтмол харилцан айлчлал хийж байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон улсын хамтын ажиллагаа ойр дотно үр дүнд хүрсэн. Хятад, Орос хоёр орон бие даасан гадаад бодлого барамталж, хоёр талын харилцаа нь эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр байгуулагдаж, хоёр талын хамтын ажиллагаанд гуравдагч тал хөндлөнгөөс оролцохыг хүлээхгүй. Хоёр талын харилцаа боловсронгуй тууштай хөгжиж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг тогтоосон юм. Энэ нь том гүрнүүдийн зөв харилцах ухааныг бодитоор харуулж, өөрчлөлт ихтэй өнөөгийн дэлхий ертөнцөд маш гүнзгий ач холбогдолтой юм.
10 жилийн өмнө Ши Жиньпин Москва хотноо дэлхий нийтэд хандан томоохон санаачилга дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэг хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ухамсартай байхыг уриалж байсан. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу