Манай улсын нийт газар нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаатай холбогдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН) 21 аймаг, есөн дүүргийн Улаан загалмайн хороон дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа.
Хурлаар аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Улаан загалмай нийгэмлэгээс хүргэж байгаа тусламж үйлчилгээний явц, хүртээмж, гүйцэтгэлийн талаар тайлан мэдээллийг сонсож, цаашид хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
May be an image of 4 people, people studying, television and text
МУЗН нь хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт туслах, төрдөө нэмэлт хүч болох эрмэлзэлтэй бөгөөд энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисстой үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллаж байна.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс өвөлжилт хүндэрч, төмөр болон цагаан зудын нөхцөлд буй 19 аймаг, нэг дүүргийн 2600 зорилтот бүлгийн малчин өрхөд хүрч ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа хүргэж, бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд буй.
May be an image of 3 people and text
Түүнчлэн МУЗН хүмүүнлэгийн тусламжийг нийт 4000 өрхөд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу