Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр (2024.02.21) нийслэлийн зарим байршилд цахилгаан хязгаарлахаар болжээ. 
Хязгаарлалтын хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай хэмээн УБЦТС-аас мэдээллээ.
May be an image of text
Тус газраас хэрэглэгчдэд эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж хэрэглээгээ тохируулахыг уриалав.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу