Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ яг одоо хуралдаж байна. (2023.03.21)


Энэ үеэр УИХ-ын Ж.Мөнхбатыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Ж.Мөнхбат нь өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. 

Улмаар өнөөдөр ТББХ-ны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд түүний өргөдлийг уншиж, танилцууллаа. 

Үүний дараа гишүүдийн саналыг хурааж, хуралд оролцсон 12 гишүүний 9 нь дэмжиж, 75 хувийн саналаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. 

ТББХ-ны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэн бол энэ тухай тогтоолыг баталсанд тооцох юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан чөлөөлөгдөх хүсэлт: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу