Өвөрхангай аймгийн нийт нутгаар өнөөдөр (2024.02.22) цасан шуурга шуурна. Тодруулбал,  Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсэх аж.

Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурах тул онц шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу