Олон нийтийн цахим сүлжээнд “АТГ, ЦЕГ, ТЕГ-ын баг хамтран үндэсний бөхийн сорьц авах шинжилгээг будилуулсан” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн ерөнхий газраас уг мэдээлэл нь “ташаа мэдээлэл” болохыг мэдээллээ.
Тодруулбал, ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагаас Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад эрх зүйн актын хүрээнд “Сорьц авах процесс”-т байлцсан. Энэ нь камерын бичлэг, бусад баримтаар баталгаажсан ба зохих хууль, журмын хүрээнд явагдсан болно” хэмээн мэдээлсэн юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу