Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид хаваржилт хүндэрсэн аймаг бүрд хүрч ажиллаж байгаа билээ. Тэдгээрийн нэг болох Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчид дөрвөн нэгж техниктэйгээр Булган аймгийн дөрвөн суманд үүрэг гүйцэтгэж, малчдад гамшгийн эрсдлийг хохирол багатай даван туулахад нь тусалж байна.

Тэд Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант суманд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж, өдөрт дунджаар 20 гаруй малчин өрхөд тусламжийн цувааг хүргэн, цасанд боогдсон 150 гаруй км зам давааг нээж, тээвэрчдэд дэмжлэг үзүүлсээр байна. Малчдын хувьд хүнд хэцүү бэрх үед хамгийн том дэмжлэгийг үзүүлж байгаад талархлаа илэрхийлсээр байгаа юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу