Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан ангийн малын сууриудад туслах аяныг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хамт олон зохион байгуулжээ. Үүссэн нөхцөл байдлыг даван туулахад бодит хувь нэмэр оруулах санаачилгыг нийт бие бүрэлдэхүүн гаргаж, алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа аж. Цугларсан хандивын мөнгөөр малчдад нэн хэрэгцээтэй малын өвс, тэжээлийн худалдан авч хүргэх ажлыг эхлүүлсэн байна.
Мөн тус ангийн хугацаат цэргийн албан хаагчид өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин айл өрхүүдэд туслан ажиллаж байгаа юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу