Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашиллаа. Хаврын сар эхэлж байгаа энэ үед охид, бүсгүйчүүд чамгүй олон зүйлд санаагаа чилээж байгаа биз ээ. Ядралт сульдалтаас гадна гоо сайхандаа ч анхаарах асуудалтай тулгардаг. Тэдгээр асуудлын нэг нь яах аргагүй жингээ хасах.Жингээ хасах 10 үр дүнтэй арга

Зуны цагт харагдах үзэмж ээ бодоод турах хүсэлдээ автдаг. Улмаар мацаг барьж, хоолны дэглэм барьснаар хаварт дасан зохицох гэж хичээж байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг байна. Үүнээс үүдээд зөвхөн ядралт сульдалт гэлгүй өөр бусад өвчлөлийн ч эх үүсвэр тавигдах эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан мацаг барих үйлийг хавар бус зуны эхэн сард хийхийг зөвлөдөг.

Байгаль цаг уурын өөрчлөлтөд жамаараа дасан зохицож эхэлж байгаа үед гэнэтийн дэглэм барих аа азнахыг зөвлөж байна. 

Харин хооллолтын тухайд өвлийн саруудад хүний биед хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас хавар хоол шингээх чадвар буурдаг байна. Энэ үед аль болох шингэц сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Уламжлалт анагаах ухаанд шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсраг, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэж иржээ. Хавар биеийн хий хямардаг тул хонины мах, шар тос, хайлмаг түлхүү хэрэглэ - UBinfo.mn

Монгол хүний биеийн онцлогтой гайхалтай зохицох хоол хүнсийг бидний өвөг дээдэс өв соёлдоо хадгалан үлдээжээ.

Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн хэмээн үздэг байна. Монголчууд буруу хооллодог ард түмний тоонд багтжээ - ORLOO.INFO

Эдгээр нь шууд таргалалт үүсгэхгүй бөгөөд амин дэмээр баялаг тул хаврын урт өдрүүдийг эрүүл давахад танд туслана. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу