Улс төрийн намуудын төлөөлөл өнөөдөр (2024.02.22) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монголын Хүний Төлөө Нам (МХТН)-ын дарга Х.Бат-Ялалт, Бүгд Найрамдах Нам (БНН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, Хөгжлийн Хөтөлбөр Нам (ХХН)-ын дарга О.Заяа, Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын дарга Т.Оюунаа, Ард Түмний Олонхын Засаглал Нам (АТОЗН)-ын дарга А.Батдорж нар хамтарсан мэдээлэл хийв.

“НАМУУД СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАЖ, ГОМДОЛ ГАРГАХААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН”

МХТН-ын дарга Х.БАТ-ЯЛАЛТ:

-Б.Батбаатар даргын санаачилснаар улс төрийн намууд нэг бус удаа уулзалт зохион байгуулсан, хамтарсан мэдээлэл хийх нь зөв гэж шийдсэн тул гол гурван асуудлаар сэтгүүлчид та бүхэнд хандлаа.

Эхнийх нь, энэ удаагийн сонгууль шударга бус болох нь илт байна. Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас улс төрийн намуудад хандаж сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээний талаар саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг ирсэн.

Энэ бол монгол хүнийг хөрөнгөөр нь ялгаварлахгүй гэсэн Үндсэн Хууль зөрчиж байгаа явдал. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэр дээр сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоолоо гэхэд шударга өрсөлдөх боломж хаагдана.

Намууд хамтарч сонгуулийн хуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандаж гомдол гаргахаар ажлын хэсэг байгуулж буй.

Сонгуулийн тойрог хуваарилалт дээр ч асуудал байна. Жишээлбэл Баян-Өлгий аймагт дангаараа 17 хоног сурталчилгаа явуулах байтал хажууд нь байгаа дөрвөн аймгийн 80 орчим сум нэг тойрог болоод мөн л 17 хоног сурталчилгаа хийнэ. Энэ шударга ёсонд нийцэх үү, иймэрхүү тус хуультай холбоотой асуудал элбэг байгаа тул улс төрийн намууд хамтарсан гомдол гаргах юм.

“НЭГ ТОЙРГИЙН 80 ОРЧИМ СУМЫГ 17-ХОН ХОНОГИЙН ДОТОР
ТОЙРНО ГЭЖ БАЙХГҮЙ”

БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЗОРИГОО:

-Жил бүрийн сонгуульд зарцуулах мөнгөн дүн өсдөг. Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2-т зааснаар тойрогт зарцуулах мөнгөн дүнг Үндэсний аудитын газрын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална. Ингэхдээ зардлыг бууруулахад чиглэнэ гэж заасан байдаг.

Уг нь Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр намууд хамтарсан санал өгсөн. Гэвч бидний саналыг огт хэлэлцээгүй.

Эрх барьж буй нам сандал суудалтайгаа зууралдахын тулд хэт улайрч байна. Үүнээс гарах хор уршгийг Монгол Ардын Нам хариуцна шүү гэдгийг хатуу анхааруулъя.

УИХ-ын зардлын санд зарцуулах мөнгийг эрх барьж буй намууд л гаргаж чадна. Мөн нэг тойргийн 80 орчим сумыг 17-хон хоногийн дотор тойрно гэж байхгүй. Иймд улс төрийн намууд хамтарч Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.

“УЛС ТӨРИЙН НАМУУД, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙГ НЭГДЭХИЙГ
УРИАЛЖ БАЙНА”

ИЗНН-ын дарга Б.БАТБААТАР:

лс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдийг нэгдэж хамтрахыг уриалж байна. 

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу