ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Рио-де-Жанейро хотноо болсон “Их 20” бүлгийн сайд нарын уулзалтын үеэр “Ерөнхийлөгч Владимир Путины Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлага барууны элитүүдийн сонгогчдоосоо нуусан үнэнийг илчилж, тэдний хилэнг бадраагаад байна” гэж мэдэгджээ.

Сайд хэлэхдээ “Өрнөдийн элитүүд сонгогчдоосоо нууж байсан үнэнийг илчилсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Такер Карлсонтой хийсэн ярилцлагыг баруунд ‘галзуурахад ганц хуруу дутуу’ хүлээж авсныг санаарай” гэж онцолсон байна.

Тэрбээр энэ утгаар барууны орнууд маргааныг энхийн замаар шийдвэрлэх дипломат аргуудыг хүчтэй сөргөлдөөн, “эрлийз дайн”, өрсөлдөгчдөө стратегийн ялагдал хүлээхэд золиосолж, давхар стандарт, хоёр нүүр гаргах, илт худал хуурмагийг байнга ашиглаж байгаад анхаарлаа хандуулжээ.

Лавров “Өөрсдийгөө хангадаг улс орон, бүс нутгуудад суурилсан олон туйлт дэлхийн дэг журмыг бий болгох объектив үйл явц ноцтой эсэргүүцэлтэй тулгарч байна. Барууныхан өдөөн хатгаж, олон улсын харилцааны суурь үндсийг эвдэж байна” гэж тэмдэглэжээ.

Мөн НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмууд, тэр дундаа улс орнуудын бүрэн эрхт, эрх тэгш байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, ард түмний өөрийгөө тодорхойлох зарчим зөрчигдөж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу