Нэгэн иргэн автомашинаасаа ууттай хог гаргаж, гудамжинд хаяж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Улмаар энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу тухайн иргэнд хариуцлага тооцсон хэмээн мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу