ХБНГУ-ын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Марсель Фратцшер “Rheinische Post” сонинд ярилцлага өгөхдөө “Украины дайн Германд 200 гаруй тэрбум еврогийн хохирол учруулаад байна” гэж ярьжээ.

Тэрбээр “Нэгдүгээрт, эрчим хүчний өндөр өртөг нь Германы эдийн засгийн өсөлтийг 2022 онд 2.5 пунктээр буюу 100 тэрбум еврогоор, 2023 онд мөн адил хэмжээгээр буурахад хүргэсэн. 2022, 2023 оны алдагдал 240 тэрбум еврод хүрч магадгүй” гэж хэлсэн байна.

Фратцшер “Гэвч эдгээр нь зөвхөн “санхүүгийн шууд зардал” юм. Дайны улмаас “геополитик, гео-эдийн засгийн зөрчил, ялангуяа Хятадтай асуудал хурцадсан”-ы улмаас гарах зардал нэмэгдэх магадлалтай. Энэ нь ялангуяа экспортын компаниудад хүндээр тусна” гэж үзэж буйгаа хуваалцжээ.

“Rheinische Post”-д мэдээлэхдээ, “Өнөөдөр Германд батлан ​​хамгаалах салбар л илүү сайн ажиллаж байна. Үүнийг зэвсгийн концерн “Rheinmetall”-ийн хувьцаанаас харж болно. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш хувьцааных нь үнэ дөрөв дахин өсөж, 93-аас одоо 400 евро болоод байна” гэж бичсэн байна.

Эх сурвалж: STRANA. ANTIKOR
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу