Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болсон байна.

Шадар сайд С.Амарсайханы мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч, 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 90 суманд цагаан зудтай байгаа ажээ.

Засгийн газар нөхцөл байдалтай холбогдуулан гурван үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тодруулбал:

-Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээл гаргаж, малчдад хүргэж байна.

-Орон нутгийн нөөцөөс 20 000 тонн өвс тэжээл нийлүүлж байна. Мөн 10 000 тонн тэжээлийн улаан буудайг аймгуудад хүргэж байна.

-Малчдад шаардлагатай зүйлсийг хүргэж, нэмэлт арга хэмжээ зохион байгуулж буй юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу