Иргэн Ж.Энхбат “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд мэдээлэл хийж, төрийн өмчит гурван компанийн удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар АТГ-т гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ.  (2023.03.21)


Тэрбээр “Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Ардын хүү Д.Мөнх-Эрдэнэд цагийн дотор үйлчилдэг, ардын засгийн дарга нарт үйлчилдэггүй хоёр нүүртэй хууль байж болохгүй.

“Цемент шохойн үйлдвэр” ТӨХК, “Монгол шуудан” ХК, “Багнануур” ХК гэх төрийн өмчит гурван компани хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчиж, шилэн дансны тухай хуулийг мөрдөхгүй байна гэх үндэслэлээр миний бие Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж байна.

Дээрх гурван байгууллагын удирдлага Хэмнэлтийн тухай хуулийн 22.8-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 22.12-т заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.

Тиймээс Засгийн газрын хурлаар оруулж 24 цагийн дотор ажлаас нь халах шаардлагыг хүргүүлж байна. Үүнтэй холбоотой бүх баримт бичгийг хавсарган АТГ-т хүлээлгэн өгнө.

Иргэд чимээгүй байж болохгүй, хуулийн хэрэгжилтээ зөвхөн иргэдээсээ л нэхээд байна. Тэр тусмаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт төрийн дээд байгууллагаас эхлээд огт хэрэгжихгүй байна” гэлээ. 

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу