Өвлийн улиралд зарим хүний сэтгэл санаа хаврын улирлыг бодвол харьцангуй нуугдмал байдаг. Харин хавар урин дулаан ирэхэд хүний бие организм, сэтгэл санаанд тодорхой хэмжээнд өөрчлөлт ордог. Үүнийг бид хаврын синдром гэж нэрлэдэг. Тэгвэл тус синдромыг хэрхэн даван туулж, эрүүл мэндээ хамгаалах талаар дараах мэдээллийг хүргэе.
Улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутрал гэж байдаг аж. Үүнийг “Seasonal depression”, “Seasonal Affective Disorder” гэж нэрлэдэг. Энэ үед үүсдэг сэтгэл гутрал нь зарим хүмүүст намар, өвөлд илэрдэг бол зарим хүмүүст хавар, зунд илэрдэг байна.

Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

Улирлын чанартай сэтгэл хямрал яагаад үүсдэг вэ?
Ихэнх тохиолдолд улирлын чанартай сэтгэлийн хямралын шинж тэмдэг намар, өвлийн улиралд эхэлж, хавар ойртох тусам алга болдог боловч зарим хүнд тийм байдаггүй. Зарим хүнд эсрэгээрээ хямрал хавар эхэлж, зуныг хүртэл үргэлжилдэг. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар улирал солигдох үед үүсдэг сэтгэл санааны өөрчлөлт нь нарны гэрлийн хомсдол, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой юм. Гэхдээ өдөр уртасч, ургамал ногоо цэцэглэж, нарны гэрэл элбэг болоод ирэхээр хямрал аяндаа алга болно.
Мөн зарим хүнд нарны гэрэл нэмэгдэх нь унтах-сэрэх мөчлөгийг алдагдуулж, эрүүл мэндэд нь нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, хурц нартай өдрүүдэд хүний тархи өндөр “бэлэн байдалд” байж, тайвшрах, амрахад хэцүү болдог. Тогтмол хангалттай унтахгүй байх нь сэтгэлийн хямралд орох магадлалыг нэмдэг.
Түүнчлэн серотонин, мелатонины хэмжээ буурах нь ердийнхөөсөө илүү ядарч сульдахад хүргэдэг.

Хаврын синдром гэж ЮУ вэ, ХЭРХЭН ДАВАХ вэ?

Хаврын синдром хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Өвлийн өдрүүд уртасч, хавар ойртох тусам та дараах зүйлийг анзаарч магадгүй юм.
  • Уйтгар гуниг, найдваргүй байдлын байнгын мэдрэмж авна, ерөнхийдөө сэтгэлээрээ сульдана
  • Таны хийж буй зүйл сонирхолгүй санагдана
  • Өдөр тутмынхаа ажил тань хийхэд хэцүү санагдах
  • Нойрмоглох, тайван бус болох зэрэг өөрчлөлт
  • Нойргүйдэл
  • Төвлөрөх, мэдээлэл санахад бэрхшээлтэй болох
  • Хоолны дуршил буурах эсвэл жин хасах, амттан идмээр санагдах
  • Зарим үед ганцаардах, хайр дурлалын талаар бодох
  • Цочромтгой болох
  • Уур хүрэх, түрэмгий болох
Үхлийн тухай бодох, эсвэл амиа хорлох тухай бодол орж ирэх
Music & Productivity. How Listening Can Make You More Productive
Хэрхэн даван туулах вэ?
  • Аз жаргалын даавар болох серотонины ялгарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ даавар нь хөдөлгөөн хийх үед ялгарч, хүнийг идэвхтэй, аз жаргалтай болгодог. Урин дулааны улиралд ихэнх хүмүүс агаар салхинд гарч, амарч, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Харин намар хичээл эхэлж, ажлын ачаалал зуныг бодвол илүү нэмэгддэг байна. Ялангуяа халуун дулаан улирлаас цаг агаар хүйтрэх үед хүнд хоосон мэдрэмжүүд төрж болно. Энэ үеэр хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй болж, илүү стресстдэг.
  • Ачааллаа зохицуулж хэвших, зөв хооллох
  • Таагүй асуудлыг дор бүр нь ямар нэгэн байдлаар гадагшлуулж байх хэрэгтэй. Хүнтэй ярилцаж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, уйлмаар санагдвал уйлж бай
  • Хангалттай нойр авах нь маш чухал
  • Дуртай зүйлээ хий
  • Хайртай хүмүүстэйгээ хамт бай. Гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ байнга харилцаа холбоотой байхыг хичээгээрэй
  • Ном унш 
  • Хөгжим сонс
  • Нийгмийн ажилд идэвхтэй оролцох нь стрессийг зайлуулагч хамгийн үр дүнтэй арга юм
  • Завгүй байх нь амьдралд илүү өргөн цар хүрээ, боломж байдгийг ойлгуулах шилдэг арга
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ,
  • С реактив уургийн шинжилгээ (үлдэгдэл үрэвсэл, цус багадалтыг эмчлэхэд энэ шинжилгээний хариу тусалдаг);
  • Цусны бүлэгнэлтийг шалгах (бүлэн үүсэх эрсдэлийг арилгахад тусална);
  • Зүрхний булчингийн байдлыг үнэлэх (энэ нь уушгины хатгалгаа болсон, зүрхний асуудалтай хүмүүст маш чухал шинжилгээ юм);
  • Элэг, бөөрний үзүүлэлтийг шалгах (энэ нь өвчлөлийн дараах байдлыг ажиглаж, эмийн хэрэглээг дүгнэнэ)
  • D витамин дутагдалтай бол эмчийн заавраар тодорхой тунгаар хэрэглэх хэрэгтэй. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу