Владимир Зеленский “Амь үрэгдсэн украин цэргийн тоо 31000-д хүрээд байна. АНУ Киевд тусламж үзүүлэхгүй бол “сая сая хүн амь үрэгдэх болно” гэж анхааруулав.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Ням гарагт CNN-д ярилцлага өгөхдөө “АНУ-ын хууль тогтоогчид Ерөнхийлөгч Жо Байдены Киевт 60 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хүсэлтийг зөвшөөрөхгүй бол Украины Оростой хийсэн дайны улмаас “сая сая хүн” үхэх эрсдэлтэй” гэж ярьжээ.

АНУ-ын сенатор Ж.Д.Вэнс “Украин мөнгө авсан ч дайны үр дүн өөрчлөгдөхгүй” гэсэн мэдэгдлийн талаар CNN-ийн Кайтлан Коллинз асуухад Зеленский Вэнсийг “Энд юу болоод байгааг ойлгосон гэдэгт эргэлзэж байна” гэж хариулсан байна.

Тэрбээр “Юуны түрүүнд ард түмэнтэй ирж уулзан ярилцаж, энэ дэмжлэггүйгээр тэдэнд юу тохиолдож болзошгүйг ойлгох хэрэгтэй. Тэгсэн цагт сая сая хүн алагдах болно гэдгийг ойлгох болно. Энэ бол баримт” гэж хэлсэн байна.

Зеленский “Мэдээж тэр ойлгохгүй байгаа. Бурхан минь, нутаг дэвсгэрт нь дайн дажин бүү дэгдэг” гэж нэмж хэлжээ.

Украины удирдагч Киевт болсон бага хурлын үеэр “Мөргөлдөөний үеэр 31000 орчим украин цэрэг амь үрэгдээд байна” гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа ийнхүү анхааруулга өгсөн байна.

Зеленский бага хурал дээр үг хэлэхдээ Оросын тал “түүнээс хамаагүй илүү хүний амь хохирсон” гэж мэдэгдсэнийг үгүйсгэсэн байна. Тэрбээр Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт хэдэн арван мянган энгийн иргэн амь үрэгдсэн” гэж нэмж хэлжээ.

Тэрбээр “Энэ бол бидний хувьд маш том алдагдал. Алдагдал болгон бидний хувьд маш том гарз юм. Энэ дайнд 300, 150.000 биш, 31 мянган украин энгийн иргэн, цэргүүд амь үрэгдээд байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

 

1 сэтгэгдэл

  1. 150,000 биш 30,000 амь үрэгдээд бна гэнэ үү заавал 150 мянга болгож яах нь уу?

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу