Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Анхааруулахад, өнөөдөр ихэнх нутгаар, маргааш буюу 22-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж буй. 

Өнөө шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Булган, Дархан, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу