Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсч, ус задарчээ. Улмаар замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн байна.  
Завхан АЗЗА ТӨХК-с тус орчимд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг зохион байгуулж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу