Дауны синдром нь 20-р зууны хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг байсан. Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Гуравдугаар сарын 21-ны өдөр тэмдэглэн өнгрүүлдэг нь ч үүнтэй холбоотой.

 Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг. Энэ нь өвчин биш юм. Өвчин халдварладаг, үүсгэгчтэй байдаг. Харин дауны хам шинж нь биологын санамсаргүй гажуудал юм. 

  • Дауны синдромтой хүүхдийн царай төрх Монгол хүний төрхтэй адил байсан тул 1970-аад он хүртэл Монголойд гэж нэрлэж байсан.
  • 1961 онд эрдэмтэд Монголойд хэмээх нэр нь буруу утгатай бөгөөд оновчтой нэршил биш хэмээн үзсэн. 1965 онд Монгол улсын төлөөлөгчидийн хүсэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Дауны Синдромыг “Монголойд” гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан.

Мөн энэ долоо хоногт Женев дэх НҮБ-ын төв офиссд “Хүний эрхийн зөвлөлийн 52-р хурал” өрнөж буй. Уг арга хэмжээнд  албан ёсны эрхтэйгээр “ТРИО” УСК тоглогдож байгаа юм. Энэ бол түүх бүтээж байгаа үйл явдал хэмээн киноны уран бүтээлчид тодотгож байсан билээ.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу