PGL Major Copenhagen 2024-ийн эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн Хятадын Шанхай хотод эхэлсэн. Нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос “The MongolZ”, “ATOX Esports” багууд оролцож буй юм.

Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод Монголын TheMongolz баг эхний тоглолтдоо хожлоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр тэмцээний эхний өдөр “The MongolZ” эхний тоглолтдоо олон улсын тамирчдаар багаа бүрдүүлсэн “Myth Avenue Gaming” багийг 13:4-өөр буулган авсан байна.

Тэд нөгөөдөр дээд бүсийн финалд тоглохоор шалгарч байна. “The MongolZ” Мэйжорт дахин шалгарахад ердөө ганц хожил хэрэгтэй аж.

“ATOX Esports” баг эхний тоглолтоо “Grayhound” багийн эсрэг хийн 4-13 гэсэн харьцаатай хожигдож, улмаар хасагдах бүс рүү унаж, маргааш “Myth Avengue Gaming” багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийхээр боллоо.

PGL Major Copenhagen 2024 нь CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж хэлж болохуйц чансаа өндөр уралдаан юм.

Нийт 1.250000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох бөгөөд гуравдугаар сарын 17-ноос 31-ний хооронд Данийн нийслэл Копенгаген хотод болно. Тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох аж.

Дашрамд дурдахад, “Myth Avenue Gaming” багт “ariucle”, “Tugu” гэх монгол тамирчид тоглодог бол “Grayhound”-ийн дасгалжуулагчаар Монголын анхны Мэйжорын стикертэй тамирчин “erkaSt” ажилладаг.

Нэмж дурдахад, Хятадын Lynn Vision Gaming баг нутаг нэгт TYLOO багийг Ancient-д 13-6 харьцаагаар хожсоноор дээд хүснэгтийн финалд TheMongolz-той тоглохоор болсон байна.

Хоёрдугаар сарын 28-ны 10:00 цагаас Хятад улсын Lynn Vision, TYLOO багийн аль хожсонтой нь “PGL Major Copenhagen 2024” тэмцээний эрхийн төлөөх тоглолтоо хийх юм.

Монгол Улсын ATOX баг маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт Myth Avenue Gaming багтай тоглоно.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу