Энэ жил “ПАРИС-2024” олимпын наадмын хариуцлагатай жил. Үүнтэй холбогдуулан Монголын боксын холбооны үндэсний шигшээ баг дасгалжуулагчдын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулав.

Шигшээ багт олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай дасгалжуулагчаар нэмэгдэн ажиллахаар болжээ.

Тэрбээр үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийг дасгалжуулах бөгөөд тун удахгүй Герман Улсыг зорих ажээ. Монголын боксчид Холбооны Бүгд Найрамдах Герман улсад олимпын эрх авах тэмцээний бэлтгэлдээ гарсан байна.

Сонирхуулахад, Монгол Улсын боксчдыг олимпын эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй. Италийн Бусто-Арсициод энэ сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-ныг хүртэл эхний тэмцээндээ оролцох бол ирэх тавдугаар сарын 23-нд Тайландын Бангкок хотод олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно.

Боксын шигшээ багийн дасгалжуулагчид:

Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч: Б.Эрдэнэбаяр
Эрэгтэй баг: Ц.Даваацэрэн, О.Батхүү, Д.Отгондалай
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч: Ж.Еркин
Эмэгтэй баг: Г.Мөнхжаргал
Залуучууд: Т.Ганзориг

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу