Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах талаар анхаарууллаа. Тодруулбал, Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.

Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг АТҮТ-өөс зөвлөлөө.

Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-н хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулагдах гэж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу