Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивт нэгдсээр буй. Өнөөдөр (2024.02.27)-ийн байдлаар Улсын Онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна.
Өнөөдөр Петровис групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа. “Петровис Энержи” группын ерөнхий захирал О.Содбилэг “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Иймд зудтай тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж, хандивт нэгдэж байна” гэлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу