Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Азербайжаны Баку хотод ирэх гуравдугаар сарын 22-нд талбайн эзэн Азербайжаны багтай, 25-нд Африкийн Танзанийн багтай нөхөрсөг тоглолт хийх юм байна.

Азербайжаны баг дэлхийн чансааны 113-т бичигдэж, Танзанийн баг 119-д жагсаж буй. Монгол Улсын шигшээ багийн хувьд 190-д бичигдэж буй юм. Өнөөдрийн байдлаар тус нөхөрсөг тоглолтыг шууд дамжуулах эсэх шийдвэр хараахан гараагүй байгаа ажээ.

АНУ, Канад, Мексик улсад 2026 онд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ, 2027 онд Саудын Арабад болох Азийн цомын тэмцээний урьдчилсан шалгаруулалтын эхний шатанд 2023 онд Монголын эрэгтэй шигшээ баг Афганистантай оноолт таарсан. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээж, урьдчилсан шалгаруулалтаас хасагдсан билээ.

2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ  анх удаа шилдэг 32-48 багийн тэмцээн болж өргөжих юм. Ази тивээс энэ тэмцээнд найман баг өрсөлдөхөөр болсон билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу