“PGL Major Copenhagen 2024”-ийн эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.

Монгол Улсын “ATOX Esports” баг доод хүснэгтийн хагас шигшээд БНХАУ-ын “TYLOO” багийг Nuke 3:13, Inferno 13:4, Anubis 13:2 харьцаатайгаар хожсоноор доод хүснэгтийн финалд шалгарлаа. Чансаа өндөр багуудын нэгээр нэрлэгдэж байсан “TYLOO” баг ийн тэмцээнийг өндөрлүүлсэн байна.

“ATOX Esports” баг өмнө нь Австрали улсын “Grayhound” багт 13:4 харьцаатайгаар хожигдож, доод хүснэгт рүү орсон. Өнөөдөр доод хүснэгтийн эхний учраанд таарсан “Myth Avenue Gaming” багийг Ancient 13:9, Nuke 13:3 харьцаатайгаар хожиж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болсон билээ. Харин “Myth Avenue Gaming” баг хожигдсоноор тэмцээнийг өндөрлүүлсэн.

Монгол Улсын багийн дараагийн тоглолт хоёрдугаар сарын 28-нд 13:00 цагаас болох бөгөөд Австрали улсын “Grayhound”, Ойрхи Дорнодын “JiJieHao” багуудын хожсонтой нь тоглох юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу