Экологийн цагдаагийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэхэр цөөрөм”, “Цэгээн уст ам”, “Бага ноёны Янжин уул” гэх газруудад хоёр удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Улмаар иргэн Г.З нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж, ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлж, алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Хэргийг мрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу