Дорноговь аймгийн Сайншанд суманд өнгөрсөн 2023 оны аравдугаар сард 12 настай охин алга болсон. Охиныг хулгайлж, хөнөөсөн гэх этгээдийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Г.Гантулга 47 настай бөгөөд өмнө нь олон удаа ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацаанаасаа өмнө суллагдсан. Тэрбээр аравдугаар сарын 3-нд такси үйлчилгээнд явж байгаа мэтээр охиныг хууран мэхэлж, машиндаа суулган авч явсан. Ингээд охиныг хүчиндэж, хэргээ нуун дарагдуулах зорилгоор амь насыг хөнөөсөн байдаг.

Түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2,1, 10.1-2.4, 10.1-2-7, 12.1-4, 13.2.2.1 заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. […] Сануулахад, Г.Гантулгад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. […]

  2. […] Сануулахад, Г.Гантулгад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу