НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-ын мэдээллийг сонсож буй аж.

Тухайлбал, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэж байгаа аж. БШУЯ-наас баталсан хуваарийн дагуу сурагчид дөрөвдүгээр сарын эхээр долоо хоногт амрах хуваарьтай ч түүнийг өөрчлөхөөр болсон байна.

Энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэнэ.

ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдөр (2024.02.28)-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • “Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Махны нийлүүлэлтийн талаар – Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар, 
  • “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,
  • “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” – Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу