Засгийн газрын өнөөдөр (2024.02.28)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Зэсийг уул уурхайн биржээр зарахаар боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Экспортод гаргах нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй, ил тодоор амжилттай арилжиж байна. 2023 онд биржээр ойролцоогоор 15 сая тонн нүүрс зарсан. Үүний нийт дүн нь 2.2 тэрбум ам.доллар болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд борлуулах, эл хуулийн 10.1-д заасан Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэсэн заалт бий.

Товчхондоо, төрийн бүх уурхай металлуудаа биржээр зарах ёстой. Мөн дотоодын биржээр арилжаалсан зэс, молибдений баяжмалд оногдуулж байгаа АМНАТ-ыг тухайн биржийн үнээс тооцож авахаар шийдвэрлэлээ.

Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийж, зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ. 

Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд бол хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина” гэв.

“ШАТАХУУНЫ ЗАХИАЛГЫГ ЗУРГААН САРААР ХИЙЖ АВЧ БАЙНА”

“ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортыг зогсоох тогтоол гарах гэж байх шиг байна. Энэ нь намрын түлшний үеэр авч байсан хориг арга хэмжээ. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үеэр тус улс дотоод нөөцөө хангахаар хориг тавьж байсан. Энэ үйл ажиллагаа давтагдаж байна.

Монгол Улсыг намрын хоригт оруулж, гаргах гэж 30 хоногийн явдал болсон. Ийм шийдвэр гаргана гэдгийг урьдчилсан мэдсэн байсан тул нэлээд сайн ажилласан.

Энэ удаагийн хоригт Монгол Улс орохгүй гэсэн мэдээллүүд ирж байна. Гэхдээ баталгаажсан мэдээлэл хараахан ирээгүй.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар шатахууны нөөц:

  • Дизель түлшний нөөц хангалттай, бүх сав дүүрсэн.
  • Евро-92 бүх сав дүүрсэн, маш сайн нөөцтэй.
  • АИ92 шатахууны нөөц хэвийн, хангалттай байна.

ОХУ-аас сард 120,000-140,000 тонн дизель түлш, АИ92, Евро 92 нийлээд 60,000-70,000 тонныг импортлох гэрээтэй. 92 шатахууныг 705 ам.доллароор, таван жил авах гэрээтэй. Шатахууны захиалгыг зургаан сараар хийж, авч байна” хэмээн мэдээллээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Thank you for the good critique Me & my friend were just preparing to do some research on this We grabbed a book from our area library but I think I’ve learned better from this post I’m very glad to see such great information being shared freely out there…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу