Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг эгүүлэн томилох асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Очирбат тус албыг дахин хашихаар болжээ. Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан билээ.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Д.Очирбат Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байв.

Эмч мэргэжилтэй тэрбээр 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу