Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29 энэ жил тохиож байна. Энэ өдөртэй холбоотой сонирхолтой мэдээлэл хүргэе.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2302 иргэн байдаг аж.

Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна. 

Насны ангиллаар нь авч үзвэл, 

  • 0-24 насны – 998,
  • 25-49 насны – 867,
  • 50-аас дээш насны 437 хүн байгаагаас хамгийн ахмад нь 95 настай иргэн ажээ.

Энэ өдөр мэндэлсэн иргэн төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд энэ асуудлыг хуулиар зохицуулжээ. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох хуультай байна.

Их Британи, Хонконгод энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай аж. Монгол Улсад үүнтэй холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу