Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийг суудлаас нь огцруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын нэгийг АН-ын дарга болгох асуудал яригдаж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Намайг найзыгаа намын даргаас буулгаж, өөрөө болно гэж сошиалаар цуурчээ. Хар багаасаа хамтдаа явсан нөхдийг хагалж, хоёр найзыг холдуулах хорт санаа хажуу хавиргаас гарч, эрх баригчид түгээж байна.

Энэ нам бүтэн болж, 2024 оны сонгуульдаа амжилттай бэлтгэж байгаа нь найзын маань гавьяа. Би намын сахилга баттай хүн. Бас хүний араас хогийн юм хийж үзээгүй, нүүрэн дээр нь хэлдэг. Найзтайгаа, даргатайгаа хамт ялалтын төлөө зүтгэнэ” хэмээсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу