МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ЕС ДЭХ тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр Канадын тамирчин Мохамед Сумаоротой тулалдсан юм.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст найман тулаан хийж, нэг ч ялагдаагүй бөгөөд дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол ийнхүү дахин нэг ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч Гвиней улсад төрсөн, Канад иргэншилтэй тулаанч бөгөөд мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн.

Э.Цэндбаатар найман үеийн турш техник болон хурд хүчээр давуу байсаар ялалтыг авч чадлаа.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу