Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын 1-ний 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагаа зохион байгуулж оролцох юм байна.

Тус барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулахаар төлөвлөжээ. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх бөгөөд бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урив.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу