Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.02.29) Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо.

Шүүгдэгч З.Энхболд өвчтэй учраас шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-ны 13:30 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь гэрч ирээгүй, шүүгдэгч Б.Энх-Амгалан шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтайгаа танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар нийт таван удаа хойшлоод буй юм.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: З.Болдбаатар
Б.Дуламсүрэн
А.Мөнхсайхан
Улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ
Улсын яллагч: Ч.Батзориг
Шүүгдэгч: З.Энхболд
Шүүгдэгч: Б.Энх-Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баатарсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Цэрэндэжид
Гэрч: С.Батболд
Гэрч: Г.Энх-Амгалан
Гэрч: Д.Доржханд
Гэрч: С.Баярмаа
Гэрч: Ц.Эрдэнэ-Очир

Сануулахад, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан.

З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан, тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу