“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр (2024.02.29) боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.  

Мөн тэрбээр хурлын үеэр, Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг тэмдэглээд “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалин нэмэхээс  гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих  бодлого баримтлана.

“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн хэллээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу