“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд явагдана.

Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. Үүнд: 

  • Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
  • 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
  • Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу