Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр (2024.02.29) Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлалаа.

Тендерийн нийт төсөвт өртөг 181,935,000,000 төгрөг, тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54,580,500,000 төгрөг байна. Эдгээр мөнгийг орон нутгийн төсвөөс гаргах ажээ.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 11:10 цагт нээх юм байна.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу