Волейболын клубүүдын дунд жил бүр зохион байгуулдаг “Хобби Кап-2024” тэмцээн өчигдөр (2024.02.29) өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа. 

Үндэсний дээд лигт оролцож чадаагүй Г.Хандсүрэн тус тэмцээнд Өвөрхангай “Хашхан” багаас оролцов.

Түүний баг мөнгөн медаль хүртэж, Г.Хандсүрэн “Шилдэг голын хаагч”-аар тодорчээ. Мөн энэ үеэр тэрбээр Спортын мастер цол хүртсэн байна.

Энэ тухайгаа “Лигийг мэдүүлгийн асуудлаар өнжсөн Хандааг нь эргэн талбайдаа ирэхэд нэг дор ийм олон зүйл үнэхээр тийрүүллээ шүү.

Хашхан багийнхны минь оновчтой хамгаалалт дамжуулалт, “Шилдэг холбогч”, Спортын мастер Д.Наранцацрал эгчийн минь чадварлаг холболт нэгдэж, энэ шагналд хүргэж өглөө. Ухаалаг тоглолтод чиглүүлж зөвлөсөн ОУХМ, Гавьяат багш Г.Баярсайхан багшдаа баярлалаа. Клубын эзэн Д. Алтанхүү ахдаа мөн тусгайлан баярласнаа илэрхийлье.

Волейболын спортод хөл тавих шийдвэрт хүргэсэн ОУХМ, Гавьяат багш Д.Солонго, С.Гансүх багш нартаа маш их баярлалаа. Спортод өлсгөлөн зан амжилтад хүргэдэг. Бэлтгэлээ сайн хийцгээж, ур чадвараа ахиулцгаая гэж залуу тамирчдадаа уриалж байна” хэмээжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу