2018 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн музейг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлдэг болсон.

Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 7-ныг дуустал иргэд нийт 35 музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр төрийн болон орон нутгийн өмчийн музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчим ажилтан албан хаагчид эдгээр өдрүүдэд тусгай үзэсгэлэн, музейн боловсролын хөтөлбөр, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөрийг нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах аж.

Өнөөдрөөс төрийн болон орон нутгийн өмчийн музей иргэдэд үнэгүй үйлчилнэӨнөөдрөөс төрийн болон орон нутгийн өмчийн музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу