Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсад тулгамдаад буй хүний эрхтэй холбоотой асуудлын шийдлийг тусгах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Тус зөвлөмжид шударгаар шүүлгэх, ахмад настны эрх, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтод бүлгүүдийн эрх рүү чиглэсэн шийдлийг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө маш тодорхой тусгаж, ахиц дэвшил гаргах тал дээр хамтран ажиллахыг уриалсан байна.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд энэ талаар хэлэхдээ “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдалд тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах дөрвөн багц 37 зөвлөмжийг улс төрийн намуудад өгсөн.

Эдгээр зөвлөмжид шударгаар шүүлгэх, ахмад настны эрх, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтод бүлгүүдийн эрх рүү чиглэсэн шийдлийг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө маш тодорхой тусгаж ахиц дэвшил гаргах тал дээр уриалсан. Мөн сонгуулийн үеэр ХЭҮК сонгогчдын санал хураалтад оролцох орчин нөхцөл хангагдаж байгаа эсэхэд хяналт шинжилгээ хийж ажиллана” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу