Узбекистаны Ташкент хотноо өнөөдөр (2024.03.01) Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал эхэллээ.

Тус барилдаанд нийт 68 орны 495 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгч, оролцож буй аж. Монгол Улсаас эрэгтэй тав, эмэгтэй есөн тамирчин дасгалжуулагч Р.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор өрсөлдөнө.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаантай. Монголын 14 жүдочоос өнөөдөр (2024.03.01) тав нь татамид гарна. Тодруулбал,

60 кг-ын жинд Э.Сумъяабазар эхний тойрогт Хаяато Кондотой, Э.Ариунболд Тайванийн Чон Юү Линтэй, 48 кг-д Г.Наранцэцэг Чилийн Варгас Лийтэй, Б.Баасанхүү Хятадын эвгүй бөх Зонгуйн Гуотой, 52 кг-ын жинд Л.Сосорбарам Германы Маша Баллхаустай тус тус барилдахаар оноолт таарчээ.

Медалийн төлөөх барилдааныг С1 телевиз 19:45 цагаас орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу